2014 оны 1 дүгээр улирлын ажлын тайлан
2014 оны 1 дүгээр улирлын ажлын тайлан

Дүүргийн Улаан Загалмайн нийгэмлэгийн ээлжит чуулганы хуралдаан  2 дугаар сарын 14-нд боллоо. Хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн Хорооны  2013 оны ажлын тайланг хэлэлцэж, Дүүргийн Улаан Загалмайн Хорооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг байгууллаа.Мөн Хороодын Улаан Загалмайн анхан шатны хорооны даргаар Хорооны Засаг дарга нарыг томиллоо.  2013 оны 02 дугаар сарын 24-нд Монголын Улаан Загалмайн Үндэсний чуулганд оролцох 3 төлөөлөгчөө сонгож, төлөөлөгчид тус чуулгандаа амжиллттай оролцоод ирлээ. Чуулганаар Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгож ажилд оруулах, Улаан Загалмайн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлуудыг тус тус хэлэлцжээ. 

Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн хорооноос  2014 оны 2 дугаар сарын 19-нд нийгмийн сайн сайхан, хүмүүнлэг үйлсийн төлөө бие, сэтгэлээ зориулах сайн дурын үйл ажиллагааны хүрээнд ар гэрийн амьдрал хүнд 2 иргэнд “Монгол гэр”, 20 өндөр настанд сүү, будаа, 200 хүүхдэд гарын бэлэг гардуулах үйл ажиллагааг 15 дугаар хороонд байрлах Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн Урлаг зааланд амжилттай зохион байгууллаа.